1. Ерөнхий нөхцөл
1.1. “Savely” нь Сэйвли финтек ХХК-иас хувийн болон өрхийн санхүүгээ хялбараар төлөвлөх, хянах, санхүүгийн зөв сахилга баттай болох хүсэлтэй хүн бүрд зориулсан орлого, зардал, хуримтлалын мэдээллийн бүртгэл бүхий ухаалаг гар утасны аппликейшн юм.
1.2. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь нэг талаас Сэйвли финтек ХХК (цаашид “Үйлчилгээ үзүүлэгч” гэх) нь “Savely” аппликейшний аюулгүй, найдвартай байдлыг ханган Хэрэглэгчийн мэдээллийг хадгалах, хамгаалах, нөгөө талаас “Хэрэглэгч” нь “Savely” аппликейшнийг ашиглан өөрийн санхүүгийн мэдээллийг төлөвлөх, хөтлөх, боловсруулах, хамгаалах харилцааг зохицуулна.
1.3. Хэрэглэгч нь аппликейшний бүртгэл хэсэгт байрлах үйлчилгээний нөхцөлтэй танилцан “Үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрсөн” хэсгийг дарсан (чагталсан) цагаас эхлэн “Хэрэглэгчийн зөвшөөрөл” хууль зүйн хувьд хүчин төгөлдөр болно.
1.4. “Savely” аппликейшн нь Монгол Улсын “Оюуны өмчийн тухай” хуулиар хамгаалагдсан.
2. Хэрэглэгчийн бүртгэл, эрх, үүрэг
2.1. “Savely” нь IOS, Android үйлдлийн системийг дэмжиж ажиллана. Хэрэглэгч нь “Savely” аппликейшнийг ухаалаг гар утсандаа татан авч гар утасны дугаараа оруулан бүртгэл үүсгэх ба хэрэглэгчийн мэдээлэл хэсэгт өөрийн нэр, хүйс, төрсөн огноогоо оруулна.
2.2. Хэрэглэгч нь 13-аас дээш насны Монгол улсын иргэн байна. Хэрэглэгчийн “Savely”-д оруулж буй хувийн мэдээлэлд үндэслэн насыг тодорхойлох ба худал мэдээлэл оруулсантай холбоотой хариуцлагыг Хэрэглэгч өөрөө хариуцна.
2.3. Нэг хүн нэг бүртгэлтэй байна.
2.4. Хэрэглэгч нь Savely аппликейшнд бүртгүүлснээр санхүүгийн бүртгэлээ үүсгэж орлого, зардал, хуримтлалын бүртгэлийг хянах эрхтэй.
2.5. “Savely”-гээс бэлтгэн хүргэж буй санхүүгийн зөвлөгөө, мэдээлэлтэй танилцах эрхтэй.
2.6. Өөрийн хувийн бүртгэлийн нууцлалыг хадгалах үүрэгтэй. Хэрэглэгчийн бүртгэлийн нэр, нууц үгийг чанд хадгалж, өөрийн цахим аюулгүй байдлыг хангана.
2.7. Хэрэглэгч өөрийн утасны дугаарын өөрчлөлтийг нэн даруй оруулах үүрэгтэй ба өөрчлөлт оруулаагүйгээс үүсэх эрсдэлийг Хэрэглэгч өөрөө бүрэн хариуцна.
2.8. Нууц үг алдагдсан, алдагдах эрсдэл үүссэн тохиолдолд нууц үг шинэчлэх арга хэмжээг нэн даруй авах үүрэгтэй.
2.9. Өөрийн нууц үгийг алдсанаас болон мэдээллийн нууцаа хадгалж чадаагүйгээс үүдсэн гарсан асуудлын хариуцлагыг Үйлчилгээ үзүүлэгч хүлээхгүй.
2.10. Үйлчилгээний нууцлал, аюулгүй байдал, найдвартай ажиллагааны талаар санал, гомдлыг Үйлчилгээ үзүүлэгчид гаргах эрхтэй
3. Хэрэглэгчдийн хувийн мэдээллийг цуглуулах зөвшөөрөл
3.1. Та энэхүү үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрснөөр өөрийн дараах хувийн мэдээллийг “Savely”-д цуглуулах, боловсруулах, ашиглах зөвшөөрлийг олгож байна. Үүнд:
3.2. Хэрэглэгчийн нас, хүйс
3.3. “Savely” нь Хэрэглэгчийн дээрх хувийн мэдээллийг аппликэйшний цаашдын хөгжүүлэлт, сайжруулалттай холбоотой нэгдсэн дүн шинжилгээ хийх зорилгоор хадгалж, боловсруулж, ашиглана.
4. Үйлчилгээ үзүүлэгчийн эрх, үүрэг
4.1. Үйлчилгээ үзүүлэгч нь Savely аппликейшнийг тасралтгүй байнгын ажиллагаатай байлгаж, аюулгүй байдал, үйл ажиллагааны жигд байдлыг хангах үүрэгтэй.
4.2. Үйлчилгээ үзүүлэгч нь Хэрэглэгчийн мэдээлэл болон Үйлчилгээтэй холбоотой мэдээллийг хадгалах, хамгаалах, нөөцлөх үүрэгтэй.
4.3. Үйлчилгээ үзүүлэгч нь Хэрэглэгчийн интернэт холболтоос үүдэлтэй асуудлын хариуцлагыг хүлээхгүй.
4.4. Үйлчилгээ үзүүлэгч нь Үйлчилгээний нөхцөлийг өөрчлөн, шинэчлэх эрхтэй. Үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт хийсэн даруйд өөрчлөлтийн мэдэгдлийг notification-ээр дамжуулан мэдэгдэнэ.
4.5. Үйлчилгээ үзүүлэгч нь Хэрэглэгчээс цуглуулсан хувийн мэдээллийг арилжааны зорилгоор гуравдагч этгээдэд худалдахгүй, солилцохгүй, шилжүүлэхгүй. “Savely”-ийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, Хэрэглэгчийн хэрэгцээнд нийцсэн шинэ бүтээгдэхүүн гаргахтай холбоотойгоор дотоод хэрэгцээнд ашиглана.
4.6. Үйлчилгээ үзүүлэгч нь үйлчилгээний хугацаа дууссан өдрөөс Таны мэдээлэлд хандах эрхэнд хязгаарлалт хийнэ. Хязгаарлалт нь хадгалагдаж байгаа мэдээлэлд өөрчлөлт хийх, шинээр мэдээлэл оруулах, мэдээлэл зөвлөгөө авах боломжийг хязгаарлана.
5. Нууцлалын бодлого
5.1. Savely аппликейшн нь хэрэглэгчийн оруулсан мэдээллийг боловсруулах, хадгалах зориулалт бүхий санхүүгийн бүртгэлийн аппликэйшн юм. Savely аппликэйшнд Хэрэглэгчийн хувийн мэдээлэл болон оруулсан санхүү, бүртгэлийн мэдээлэл хадгалагдана.
5.2. Хэрэглэгчийн хувийн мэдээлэл болон Хэрэглэгчийн оруулсан санхүү, бүртгэлийн мэдээлэлд Хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр хэн ч, хэзээ ч, хаанаас ч хандах боломжгүй.
5.3. Хэрэглэгч нь аппликэйшнд хандах өөрийн нууц үгийг алдалгүй, найдвартай хадгалах нь хэрэглэгчийн үүрэг байна.
5.4. Үйлчилгээ үзүүлэгч нь хэрэглэгчийн нууц үгэнд хандах боломжгүй бөгөөд нууц үгээ өөрчлөх, шинэчлэх нь хэрэглэгчийн хариуцлага юм.
6. Оюуны өмчийг дээдлэх
6.1. “Savely”-ийн нэр, лого, апп-ын үндсэн функц, схем, програмчлал, удирдлага, хяналтын систем, дизайн, контент зэрэг мэдээллүүд нь “Сэйвли финтек” ХХК-ийн оюуны өмч бөгөөд зохиогчийн эрх, түүнтэй холбоотой онцгой эрхийг хуулиар хамгаална.
6.2. Хэрэглэгч нь “Savely”-г ашиглах явцад олж мэдсэн нэр, лого, апп-ын үндсэн функц, схем, програмчлал, удирдлага, хяналтын систем, дизайн, контентийн мэдээллүүдийг ашиглан ижил төстэй апп-ыг хөгжүүлэх, зах зээлд нэвтрүүлэхийг хатуу хориглоно.
6.3. “Сэйвли финтек” ХХК-ийн оюуны өмчийн эрх зөрчигдсөн тохиолдолд Хэрэглэгчид Оюуны өмчийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэнэ.
Хамгийн сүүлд шинэчлэгдсэн огноо: 2023.03.21