Сэйвли финтек ХХК нь санхүү, бизнесийн зөвлөгөө өгөх, программ хангамж, мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 2022 оны 5-р сард үүсгэн байгуулагдсан бөгөөд хувийн болон өрхийн санхүүгээ төлөвлөх, бүртгэх, хяналт тавих, хуримтлал үүсгэх дадал зуршил бий болгох, хөрөнгө оруулалт, санхүүгийн зөвлөгөө мэдээлэл авах боломжтой Savely аппликэйшнийг хөгжүүлэн хэрэглэгч та бүхэндээ санал болгож байна.
Бидний алсын хараа:
Хуримтлалтай, хөрөнгөтэй, эрүүл иргэн бүхий ногоон дэлхийг хамтдаа бүтээнэ.
Бидний эрхэм зорилго:
Хувийн болон өрхийн санхүүгээ төлөвлөх, бүртгэх, хяналт тавих, хуримтлал үүсгэх дадал зуршил бий болгоход туслан, хөрөнгө оруулалт, санхүүгийн зөвлөгөө мэдээллийг найдвартай эх сурвалжаас хүргэх ухаалаг санхүүгийн туслагч нь байх болно.
Бидний үнэт зүйл:
Нийгмийн хариуцлагатай, хэрэглэхэд хялбар, шинэлэг дизайн
Бидний уриа үг:
Мөнгөө зөв удирдаж
Мөрөөдлөө биелүүлье