Нууцлалын бодлого

Нууцлалын бодлого

Нэг. Ерөнхий мэдээлэл мэдээлэл цуглуулах

  • Хэрэглэгч гэдэг нь “Savely” аппликейшнд нэвтэрч, өөрийн бүртгэлийг үүсгэн ашиглаж буй хувь хүнийг хэлнэ.
  • “Savely” аппликейшн нь дараах тохиолдлуудад хэрэглэгчийн мэдээллийг цуглуулна. Үүнд: 
  • Хэрэглэгч аппликейшнд бүртгүүлэх үед утасны дугаар болон Хэрэглэгчийн үүсгэсэн нууц үг системд хадгалагдана. Хэрэглэгчийн оруулсан нууц үгийг систем шифрлэн кодчилж хадгалах учир Хэрэглэгчээс өөр хэн ч нууц үгийг мэдэх боломжгүй юм.
  • Хэрэглэгч өөрөө хүсвэл нэр, төрсөн огноо, хүйс, пассив орлого буюу урамшууллын орлого хүлээж авах банкны данс гэх мэт ерөнхий мэдээллүүдээ оруулж болох ба эдгээр мэдээллүүд системд хадгалагдана.
  • Хэрэглэгчийн системд хийсэн дараах үйлдлүүдийн мэдээлэл (таны хувийн ерөнхий мэдээлэл, апп-д бүртгэж буй мэдээллүүд) системд хадгалагдана.

Хоёр. Хэрэглэгчийн мэдээлэл ашиглах нөхцөл

  • Хэрэглэгчийн оруулсан мэдээлэл нь Хэрэглэгчийн өмч бөгөөд “Сэйвли финтек” ХХК нь Хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр дор дурдсан нөхцөлөөс бусад хэлбэрээр ашиглахгүй болно.
  • Системийн ашиг тусын тулд системийн хяналт, сайжруулалт, хөгжүүлэлт, тест хийх
  • Шинэ бүтээгдэхүүн ба модуль хөгжүүлэх болон тест хийх
  • Техникийн засвар хийх
  • Системийн судалгаа ба хяналтад зориулж 
  • Хэрэглэгчид шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээллийг хүргэх зориулалтаар тус тус.

Гурав. Хэрэглэгчийн мэдээллийг бусдад түгээх

  • “Сэйвли финтек” ХХК нь Хэрэглэгчийн хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд ашиглуулахгүй, түгээхгүй, худалдахгүй бөгөөд үйлчилгээний хэрэгцээнээс гадуур аливаа ашиг олох зорилгоор ашиглахгүй болно.

Дөрөв. Хэрэглэгчийн мэдээлэл хадгалах

  • “Сэйвли финтек” ХХК нь Хэрэглэгчийн системд оруулсан мэдээллийг өөрийн серверт хадгална. Хэрэглэгч нь системд нэвтрэх нэр, нууц үгийг бусдад задруулахгүй байх үүрэгтэй.
  • Хэрэглэгч нь нэвтрэх эрхээ бусдад алдсанаас үүдэлтэй Хэрэглэгчид үүссэн аливаа хор, хохирлыг “Сэйвли финтек” ХХК хариуцахгүй болно. “Сэйвли финтек” ХХК нь Хэрэглэгчийн хандах эрхийг ашиглан мэдээлэлд нэвтрэх боломжгүй болохыг анхааруулж байна.
  • Хэрэглэгч хувийн мэдээллээ хэдийд ч өөрчлөх боломжтой.


Тав. Бусад

  • Хэрэглэгч “Savely” аппликейшнийг ашигласнаар манай нууцлалын бодлогыг хүлээн зөвшөөрч байна гэж ойлгоно. Хэрвээ та зөвшөөрөхгүй бол тус аппликейшнийг ашиглахаас татгалзах бүрэн эрхтэй. 
  • “Сэйвли финтек” ХХК нь Нууцлалын бодлогод өөрчлөлт оруулах эрхтэй. Нууцлалын бодлогод өөрчлөлт оруулсан тохиолдолд тухай бүр Savely.mn сайт дээр нийтэд нээлттэй нийтлэх бөгөөд Хэрэглэгч нь танилцах үүрэг хүлээнэ.