Хамтран ажиллагч байгууллагууд

Бид салбартаа тэргүүлэгч байгууллагуудтай хамтран ажиллаж хэрэглэгч танд өгөх үнэ цэнээ тасралтгүй нэмэгдүүлэхийг эрмэлзэж байна

Манай онцлог, давуу талууд

Бид таны санхүүгийн насан туршийн туслагч тань байх болно

image

Санхүүгээ сар бүрээр төлөвлөх

Санхүүгийн сахилга батын суурь нь төлөвлөгөө байдаг. Та санхүүгийн төлөвлөгөөгөө орлого, зардал, хуримтлал гээд төрөл тус бүрээр нь хялбархан гаргах боломжтой

image

Орлого, зардал хуримтлалаа бүртгэх

Орлого, зардал, хуримтлалаа тогтмол бүртгэснээр санхүүгийн төлөвлөгөөний дагуу явж буй эсэхээ дүгнэх боломжтой болно. Мөнгөө юунд зарцуулж байгаагаа мэдэж байх нь хамгийн чухал шүү

image

Графикаар тайлангаа харах

Орлого, зардал, хуримтлалын тайлангаа сар, жилээр нь графикаар харж, харьцуулж өөрийн санхүүдээ дүгнэлт хийх боломжтой

image

Өөрийн хүссэнээр ангилал үүсгэх, засварлах

Орлого, зардал, хуримтлалын төрлөө өөрийн хэв маягт тохируулан үүсгэх боломжтой. Зөвхөн өөртөө зориулан санхүүгийн туслахаа бүтээе

image

Орчин үеийн UI шинэлэг дизайн

  • Санхүүгээ 1 цонхоор харах

    Мөнгөний үлдэгдэл, сар бүрийн орлого, зардал, хуримтлалын мэдээлэл гээд санхүүгийн бүх мэдээллээ нэг дороос харах боломжтой

  • График

    Ангилал бүрт тохирсон графикаар тоон үзүүлэлтүүдийг харуулна

  • 10 секунд

    Орлого, зардлаа бүртгэхэд танд ердөө 10 секунд л хангалттай. Үнэхээр хялбар

image
image image image

Хэрхэн ашиглах вэ? - Хялбар 3 алхам

Танд IOS юмуу Android үйлдлийн системтэй гар утас байхад л хангалттай

  • Аппликейшн татах

    Таны утас IOS үйлдлийн системтэй бол AppStore -оос, Андройд үйлдлийн системтэй бол PlayStore -оос Savely гэж хайгаад татаж авна

    01

    image
  • Бүртгүүлэх

    1 хоног үнэгүй ашиглаж үзэх боломжтой

    Гар утасны дугаараар бүртгүүлнэ

    02

    image
  • Болчихлоо. Амжилт хүсье

    Танд Savely апп таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Хайртай хүмүүсдээ хэлээрэй

    03

    image

АПП төлбөр

image
  • Та өдөрт 65₮ -ийг хувийн санхүүгээ төлөвлөх, ухаалгаар удирдахад зарцуулж, санхүүгийн зорилгодоо хүрээрэй

image

1 жилийн төлбөр

23,788₮
  • Санхүүгээ төлөвлөх

  • Орлого, зардал, хуримтлалаа бүртгэх

  • Санхүүгийн тайлангаа графикаар харах

  • Шоппинг лист ашиглах

  • Зөвлөгөө, мэдээлэл унших

  • гэх мэт бүх боломжийг ашиглах эрхтэй

image

Апп ашиглах эрх нээх


  • Хаан банк: 5112380670

  • Хүлээн авагч: Сэйвли финтек

  • Шилжүүлэх дүн: 23,788₮

  • Гүйлгээний утга: Бүртгэлтэй утасны дугаар

  • Жич: Гүйлгээний утга дээр утасны дугаараас өөр зүйл бичиж болохгүйг анхаарна уу!

Түгээмэл асуулт хариулт

Хэрэглэгчээ халамжлах нь бидний үүрэг

Та апп-руугаа нэвтэрч ороод “Үлдэгдэл” цэсэн дээр дарж бэлэн мөнгөний үлдэгдэл болон бусад дансан дахь мөнгөний үлдэгдлээ бүртгэнэ. Үүний дараа “Энэ сарын дэлгэрэнгүй” цэсэн дээр дарж орлого, зардал хуримтлалын төрлүүдээс өөрт хэрэггүй төрлийг устгаж, нэрийг нь засч болно. Мөн шинээр төрөл, төрөл дотор дэд төрөл шинээр нэмж бүртгэж болно. Тэгээд нүүр хуудасны + товч дээр дарж орлого, зардлын аль бүртгэх төрлөө сонгоод бүртгэлээ хийгээрэй. Мөн төлөвлөгөө цэс дээр дарж сар бүрийн орлого, зардал, хуримтлалын дүнгээ төрөл тус бүрээр нь төлөвлөх боломжтой.

Бэлэн мөнгөний үлдэгдлээ "Үлдэгдэл" цэс рүү орж бэлэн мөнгө нэмэх товч дээр дарж оруулах ба данс нэмэх товч дээр дарж ашигладаг банкны дансаа бүртгэж, дансны үлдэгдлээ оруулж өгнө.

Та өөрийн орлого, зардал, хуримтлалаа сар сараар нь төлөвлөж, хянах боломжтой. Төлөвлөхдөө орлого, зардал, хуримтлал цэснүүдэд үүсгэсэн төрөл тус бүрээрээ төлөвлөнө. Төлөвлөх төрөл дээрээ дараад утга оруулах хэсэгт төлөвлөх утгаа бичээд мөнгөн дүн оруулах хэсэгт төлөвлөсөн мөнгөн дүнгээ оруулаад хадгалах товч дарна.

Шилжүүлэг цэсээр та өөрийн данс хоорондын /банкны данс, бэлэн мөнгө, хуримтлал/ мөнгөний шилжүүлгээ бүртгэх боломжтой. Шилжүүлэг цэсээр бүртгэсэн гүйлгээ орлого, зарлагаар бүртгэгдэхгүй.

Та зардал бүртгэхдээ нүүр хуудасны + товч дээр дарж зарлага сонголтыг хийнэ. Мөнгөн дүнгээ оруулаад зарлагын төрөл, зардал гаргах дансаа сонгоно. Зардлын утгаа бичээд хадгалах товчийг дарна. Өнөөдрөөс өөр өдөр сонгож зардлаа бүртгэх бол зарлагын дүн оруулах цонхны дээр байгаа огноо дээр дарж зардал бүртгэх өдрөө сонгоно.

Та орлого бүртгэхдээ нүүр хуудасны + товч дээр дарж орлого сонголтыг хийнэ. Мөнгөн дүнгээ оруулаад орлогын төрөл, орлого орсон дансаа сонгоно. Орлогын утгаа бичээд хадгалах товчийг дарна. Өнөөдрөөс өөр өдөр сонгож орлогоо бүртгэх бол орлогын дүн оруулах цонхны дээр байгаа огноо дээр дарж орлого бүртгэх өдрөө сонгоно.

Нийт хуримтлал болон энэ сарын дэлгэрэнгүй цэсний хуримтлал хэсэг рүү орж шинээр нэмэх хуримтлалаа оруулна. Savely аппликэйшнээ ашиглахаас өмнө хуримтлалаа эхлүүлсэн бол тухайн төрлөө үүсгэхдээ өмнө нь хуримтлуулсан байгаа мөнгөн дүнгээ оруулж өгнө. Хуримтлалаа бүртгэхдээ апп-ын доод хэсэгт байгаа шилжүүлэг цэсийг ашиглана. Шилжүүлэх данснаас дансаа сонгоод хүлээн авах данс хэсгээс мөнгө хүлээн авах хуримтлалын төрлөө сонгоод шилжүүлнэ.

Гоёмсог өнгөлөг дизайн

anim_line anim_line anim_line anim_line anim_line anim_line anim_line anim_line anim_line

APP STORE БОЛОН PLAY STORE - ООС ҮНЭГҮЙ ТАТАЖ АВААРАЙ

image image

Зөвлөгөө мэдээлэл унших

БҮХ МЭДЭЭГ УНШИХ


Notice: Trying to access array offset on value of type null in /home/bits/web/landing.savely.mn/public_html/index.php on line 57

Warning: Invalid argument supplied for foreach() in /home/bits/web/landing.savely.mn/public_html/index.php on line 57