Огноо
2023-05-17
Эрүүл санхүүг хэрхэн бий болгох вэ?
Бүх биеийн эд эрхтэн нь эрүүл байснаар тухайн хүнийг эрүүл гэж үздэгтэй адил санхүүгийн эрүүл мэндийг бүрдүүлж буй бүхий л хэсэг эрүүл байх нь эрүүл санхүүгийн үндэс болно. Тэгвэл санхүүгийн эрүүл мэндийг бүрдүүлэгч хүчин зүйлстэй танилцъя.
- Орлого: Олсон орлого болгоноо зарцуулдаг байдал нь Монголчуудыг эрүүл бус санхүүтэйг баталж буй. Тэгэхээр бид орлогоо зөв хуваарилж сурахын зэрэгцээ, хэд хэдэн орлогын эх үүсвэртэй болох хэрэгтэй болов уу.
- Хадгаламж, Хөрөнгө оруулалт: Үүний дараагаар тогтмол хадгаламж, цаашлаад хөрөнгө оруулалт хийж хэвших нь таны одоогийн болон ирээдүйн санхүүгийн асуудлыг шийдэхэд хувь нэмэртэй байх нь гарцаагүй.
- Зарцуулалт: Түүнчлэн сар бүрийн орлого, зарлагаа хянаж сурснаар ирээдүйн санхүүгийн хүндрэл орохоос сэргийлэх юм.
- Зээл: Зарим нэг худалдан авалтыг зээл болон зээлийн картаар шийдэх нь хамгийн оновчтой шийдэл байх боломжтой. Өндөр дүнтэй зайлшгүй худалдан авалтыг зээлээр авах нь таныг санхүүгийн дарамтад орохоос сэргийлж чадах юм.
Мэдээллийн эх сурвалж: Lemonpress.mn