Хүүхдээ хардаг ээж байнаа Би одоогоор гэртээ хүүхдээ хараад сууж байгаа залуу ээж байнаа. Хүмүүсийн харах өнцгөөр би гэртээ 2 хүүхдээ зүгээр хараад л сууж байдаг гэж ойлгодог юм шиг байгаан хэхэ. Яг үнэндээ бол өчнөөн их зүйлийг амжуулах гэж болгох гэж хичээдэг шүү. Манай гэр бүлийн хувьд одоогоор нөхрийн цалингийн орлого, хүүхдийн мөнгө зэрэг авч байгаа.
Ганц хүний цалингаар 4 ам бүлийг болгоно гэдэг жаахан чанга байдаг болохоор би өрхийн санхүү дээрээач холбогдол өгч анхаардаг. Нөхөр маань цалингаа аваад л надад өгчихдөг. Би энэ апп-г ашиглаж үзэх хүртлээ дэвтэр дээр санхүүгээ хөтлөж орлого зардлуудаа бичээд явдаг байсан. Энэ арга бол болдог л арга. Сарын сүүлээр зардлуудаа тооны машинаар нэмээд тэгээл орлого зардал яг тэнцээл шахуу таардаг байсан.
Надад энэ апп-с маш их таалагдсан 3 зүйлээ бичье. Нэгдүгээрт сарын сүүлээр тооны машинаар нэмж суух шаардлага байхгүй шууд л автоматоор дүн нтр бүх юм гараад ирдэг үнэхээр амар Хоёрдугаарт буюу надад маш их тааладаж байгаа нь энэ. Энэ юу гэхээр төлөвлөгөө хэсэг. Би урьд нь зүгээр л зардлуудаа бүртгээд ерөнхийд нь хянаад яваад байсан байгаа юм. Төлөвлөгөө хэсгийг ашиглан би сар бүр юу юунд хэдийг зарцуулахаа урьдчидаад апп дээрээ төлөвлөчихдөг.
Ингээд дараа сарынхаа зардлуудыг урьдчилаад төлөвлөчихөөр тухайн сарынхаа өрхийн санхүүгээ урьдчилаад гаргаад ирчихэж байгаа юм. Энэ сард зардал ойролцоогоор ингэж гарах юм байна. Манай орлого ийм байгаа гээд урьдчилаад шууд харчихаж болж байгаа юм л даа. Мэдээж тооцоолоогүй зардлууд бол гарна. Хүүхэд ханиад хүрээд эм авах гэх мэт. Гэхдээ л ингээд урьдчилаад төлөвлөчихөөр төлөвлөгдөөгүй зардал бараг гаргадгүй болсон.
Яагаад гэвэл манайх 1,7 сая тогтмол орлоготой айл байхад Зардал нь сардаа энэнээс давсан үед зээл гэж зүйл авах хэрэг гараад ирж байгаан. Тэгэхээр аль болох зээл авахгүй байхыг л боддог. Гэхдээ манайн тодорхой хэмжээний зээлтэй л явж байгаа. Гуравдугаарт би дэвтэр дээр бичдэг байхад нэг буруу зөрүү бичих бүртгэх үед баллаад дахиад бичих зэрэг бас жаахан төвөгтэй байдаг байсан бол энэ апп дээрхи бүх зүйлийг би өөрийнхөө өрхийн хэрэгцээнд тааруулаад засаад устгаад явдаг нь үнэн гоё байгаа.
Манай гэр бүлийн хувьд залуу айл болохоор 2 хүүхдээ өсөөд том болохоос өмнө санхүүгээ аятайхан болгочих юмсан гэсэн сэтгэлээр л нөхөр бид 2 хичээж яваа даа. Та бүхэндээ ийм хэрэгтэй апп-ыг заавал ашиглаад үзээрэй гэж хэлмээр байна.
Savely application – дээ баярлалаа.