Би өдөр цайны цагаараа өөрийгөө сэргээх гэж хүслийн ундаа авч уудаг байсан. Тэгээд бие организм хүртэл бүр дасчихсан байж. Ундаа уухгүй л бол нэг юм үгүйлэгдээд байдаг. Гаазтай ундаа хүнийг донтуулдаг юм шиг санагдсан.
Эхнэр маань энэ апп-г ашиглаж эхлээд надад санал болгосон. Би алгуурлаж явсаар 3сарын эхээс ашиглаж эхэлсэн. Тэгээд энэ 1 сарын хугацаанд өдөр бүр уудаг ундаа эргээд миний бие болон санхүүд хэрэггүй байсныг ойлгож авсан. Та нар боддоо би сард 30*1750=52 500 төгрөгөөр газтай ундаа уудаг байсан байгаам чинь.
Хүн яг сараар нь харж байж ойлгож ухаардаг юм байна. Яахав шууд ундаанаас гараад гэгээрчихгүй ч гэсэн ямартай ч өдөр бүр уухаа болихоор шийдсэн. Эрүүл мэндээ бодсон ч санхүүгээ бодсон ч. Тэгээд та бүхнийг зардлаа ядаж 1 сар тасралтгүй бүртгээд үзээрэй гэж уриалмаар байна. Хариуд нь та шоконд орох болно кккк За өөр юмгүй дээ. Та бүхний ажилд амжилт.
Хэрэглэгч та бүхэн ч бас манай фэйсбүүк хуудас руу өөрсдийн сэтгэгдлээ бичээрэй