
Мэдээллийн эх сурвалж: Bloomberg TV Mongolia
Танд яг одоо 100 сая төгрөг байна гээд төсөөлөөд үз дээ. Юунд хөрөнгө оруулах вэ?
Шууд хариулахад тийм ч амар биш. Олон улсад инфляц болон эдийн засгийн уналттай холбоотой тодорхойгүй байдал нүүрлээд буй энэ үед бэлэн мөнгөнийхөө хэмжээг нэмэгдүүлсэн хөрөнгө оруулагчид олон байна.
Ямартай ч дотоод болон гадаад зах зээлд оновчтой хөрөнгө оруулалт хийх боломжууд байгааг анзаарах хэрэгтэй. Бид экспертүүдээс 100 сая төгрөгөө өсгөх боломжит хувилбарууд юу байж болох талаар асуусан юм. Шинжээчдийн хувьд дотоодын зах зээлд хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасанд хөрөнгө оруулахаас эхлээд дэлхийд ган үйлдвэрлэлээр тэргүүлэгч компанийн хувьцаанд хөрөнгө оруулалт хийх зэрэг санаануудыг хуваалцлаа.
Ти Ди Би Секьюритис ҮЦК ХХК-ийн Дэд захирал Г.Энхбат:
Гадаад зах зээл тэр дундаа дэлхийн эдийн засгийн луужин болдог АНУ-ын эдийн засаг, банк санхүүгийн систем хүндрэлтэй байгаа энэ нөхцөлд хувьцаа болон үл хөдлөх хөрөнгөнд хөрөнгө оруулалт хийх нь өнөөдрийн хувьд зөв сонголт биш болов уу. Түүхэд, эдийн засаг хямрал тохиолдсон үед бондын зах зээл хамгийн өндөр өгөөжийг хөрөнгө оруулагч нарт авчирдаг бол АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ өсгөж буй энэ циклд тус зах зээлд хөрөнгө оруулах мөн эрсдэлтэй болоод байгаа нь ховор тохиолдол юм. Нөгөө талаас дотоод зах зээлд ам.долларын ханш чангарч, төгрөг үнэгүйдэж байгаа энэ нөхцөлд миний хувийн стратеги доорх хэлбэртэй байна.
Дээрх нөхцөлийг хангасан нэг бүтээгдэхүүн дотоодын зах зээлд байгаа нь нээлттэй зах зээлд арилжаалагдаж буй “Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас” юм. Үндсэн төлбөр нь хагас жил бүр төлөгддөг, хүү нь улирал бүр төлөгддөг активт 100 сая төгрөгийн 30 хувийг байршуулна.
Үлдэх 50.0 сая төгрөгийг Монгол Улсын аж ахуйн нэгжүүдээс гадаад зах зээлд гаргасан ам.долларын 16-17 орчим хувьтай бондуудад хөрөнгө оруулж, үлдэгдэл мөнгөн хөрөнгийг хадгаламж хэлбэрээр 12-12.5 хувийн хүүтэй байршуулна. Дээрх багцаас жилийн 15.15 орчим хувийн өгөөжийг татварын дараах байдлаар олж байгаа нь эрсдэл бага түвшинд хадгаламжийн хүүнээс өндөр өгөөж хүртэх боломж гэж харагдаж байна. Эргээд зургаан сарын дараа дээрх багцыг гадаад зах зээлийн нөхцөл байдал, дотоод зах зээлийн төгрөгийн хүүний өөрчлөлт болон ам.долларын ханшаас хамаарч дараа дараагийн хөрөнгө оруулалт хийх болно.
Дээрх хөрөнгө оруулалтын төлөвлөгөө нь цалингүй гурван сар амьдрах нөөцийг бүрдүүлсний дараах стратеги гэдгийг онцлох нь зүйтэй.
Мөнгөө зөв удирдаж
Мөрөөдлөө биелүүлье