Хувийн санхүүгээ хянах хамгийн сайн аргын нэг бол хувь хүн орлого зарлагын тайлангаа сар бүр гаргаж, тухайн сард хэр үр дүнтэй ажилласан болохоо хянахаас эхэлнэ. Үүнээсээ “Би хөрөнгө бүтээж байна уу, өр зээл бүтээж байна уу” гэдгээ харах боломжтой юм.
Хүн бүр өөрт ногдсон аливаа хөрөнгөө удирдан зарцуулж байдаг. Жишээ болгоход, миний хувьд сар бүрийн сүүлийн өдөр өөрийнхөө мөнгөн орлого, зарлагыг хянаад товч хялбар тайлан гаргаж, санхүүгээ хянадаг. Тэрхүү тайландаа, орлогоо ямар эх үүсвэрээс олсон, зардал, зээл төлөлт хийх, хадгаламж хуримтлал үүсгэх, бонд хувьцаа худалдаж авсан дүн, авлагын тооцооны хэмжээ зэргээр гаргасан мөнгөө ангилан үзэж хянадаг.
Тайлангаас ялангуяа зардлын дүндээ нилээд анхаарал хандуулж, дараа сар зардлаа танах уу эсвэл энэ хэвээр байх уу гэдгээ шийддэг. Хувь хүний сар бүрийн орлого, зарлагын тайлан гаргахдаа өөрийнхөө хамгийн их үйлчилгээ авдаг банкны тухайн сарын хуулга, зарцуулсан бэлэн мөнгөний зарлагын мэдээлэл байхад хангалттай. Гол нь сар бүр тогтмол тайлангаа гарган хянаж байх нь чухал гэдгийг энд онцолмоор байна.
Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн Дотоод Аудитор М.Мөнх-Эрдэнэ
Шинэ сар эхлэхээр санхүүгээ бүртгэж эхлэхээр төлөвлөсөн бол цаг нь боллоо
Мөнгөө зөв удирдаж
Мөрөөдлөө биелүүлье